Мэдээ мэдээлэл

Voyage цэвэр усаа уугаад БАЙРТАЙ болох урамшуулалт хөтөлбөр эхэллээ

Өглөө сэрээд дуртай кофегоо уух, эсвэл нүүр гараа угаах гэтэл ус байхгүй бол яах вэ? Хэдэн минут эсвэл хэдэн цагаар биш урт хугацаанд усгүй байна гээд төсөөлөхөд ч бэрх.

Ус бол бидний амьдралын чухал зүйлсийн нэг. Өглөө босоод уух балга уснаас эхлээд орой шүдээ угаах хүртэл гээд өдөр тутамдаа хийдэг ихэнх зүйл устай холбоотой байдаг ч бид үүнийг ердийн л зүйл гэж хүлээж авдаг.

Тэр тусмаа эрүүл, урт удаан амьдралын үндэс суурь бол цэвэр ус гэсэн судалгаа бий. Тийм ч учраас монголчуудын цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Voyage брэндээс нэгэн сонирхолтой хөтөлбөрийг эхлүүлж байна. Цэвэр усаа уугаад, байр, телевиз, ухаалаг утас, унадаг дугуй гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой “БАЙРТАЙ БӨГЛӨӨ” урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ.

Цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх, үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилготой энэхүү хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?

Та Voyage брэндийн аль ч төрлийн цэвэр уснаас худалдан авч уугаад, 10 ширхэг бөглөөг цуглуулснаар урамшуулалт хөтөлбөрт оролцох эрхтэй болно.

Урамшуулалт хөтөлбөр аравдугаар сарын 7-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийт 5196 хэрэглэгч олон сонирхолтой бэлгүүдийн эзэн болох юм. Энэ хөтөлбөрөөр супер шагнал болох байрны нэг биш хоёр азтан тодрох юм. Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь урьд өмнө ус, ундааны салбарт хэрэгжиж байгаагүй маш том шагналтай хөтөлбөр болж буйгаараа онцлог болж байна.

Хөтөлбөрийн супер шагнал болох байрны эхний эзнийг арваннэгдүгээр сарын 11-нд, хоёр дахь азтаныг арванхоёрдугаар сарын 25-нд Voyage Mongolia, Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тус тус тодруулна. Хэрэглэгчдийг урамшуулах энэхүү хөтөлбөрт хүүхэд залуучууд ихээр оролцох дуртай байдаг бөгөөд энэ нь Voyage брэндийн зүгээс тэдэнд зориулсан хөрөнгө оруулалт болж байгаа юм. 

Шинэ мэдээ