Мэдээ мэдээлэл

Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал товлогдлоо

Эм Жи Эл Акуа ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-33, Танан төвийн 3 давхарт хурлын танхимд зохион байгуулагдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 08 сарын 26

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

а) Эм Жи Эл Акуа ХК-ийн дүрэм батлах

b) ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг батлах

с) ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, батлах

Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 09:00-18:00 цагийн хооронд Эм Жи Эл Акуа ХК-ийн байранд ирж танилцах, и-мэйлээр авах эсвэл харьяалагдах үнэт цаасны компаниас авч танилцах боломжтой.

Компанийн хаяг: Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, Баруун салаа, Бумбатын ам 19-04 тоот

Хурал зохион байгуулах комиссын дарга болон гишүүдтэй холбоо барих

Утас: 80013063, 99210566

Электрон шуудангийн хаяг: investor@mglaqua.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС