
24
жилийн түүхтэй
220
хүний нөөцтэй
2
төрлийн бүтээгдэхүүн
6
төрлийн савлагаа
Бидний тухай
Бидний тухай
БАЯЛАГ БҮТЭЭЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ
БАЯЛАГ БҮТЭЭЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ
“Эм Жи Эл Акуа” ХХК нь анх 2001 онд Бумбатын рашааны судал даган байрлаж үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн 100% эзэмшлийг “Ти Эм Эл Трейд” ХХК худалдан авснаар менежмент болон тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж олон улсын стандарт шаардлагад нийцсэн “Voyage“ брэндийн савласан цэвэр усыг “Эм Жи Эл Акуа” ХХК нэрийн дор үйлдвэрлэж эхэлсэн билээ.
Бидний тухай
Бидний тухай

АЛСЫН ХАРАА
Экологийн тэнцвэрийг хамгаалан өвлүүлж, бүс нутагтаа хариуцлагатайгаар бизнесээр тэргүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Байгалийн гүний цэнгэг усыг дэвшилтэт технологи, хүнсний үйлдвэрлэлийн олон улсын стандартаар үйлдвэрлэж, хэрэглэгч бүртээ хүргэн, оролцогч талуудынхаа сонирхолд нийцсэн хариуцлагатай үйл ажиллагааг компанийн сайн засаглал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн явуулна.

ҮНЭТ ЗҮЙЛС
Чанартай бүтээгдэхүүн Чадварлаг ажилтан Тогтвортой харилцагч Үнэнч хэрэглэгч

Сав баглаа боодлын менежмент
Сав баглаа боодлын менежмент
Эм Жи Эл Акуа ХК үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг бууруулах, хэрэглээг багасгах, цэвэр хотыг бий болгохоор хог хаягдлын менежментийг нэвтрүүлэн ажилладаг. Сав, баглаа боодлынхоо жинг бууруулах ажлыг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэн, хуванцар савыг дахин боловсруулж хог хаягдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байна.
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл


Гал түймрийн үед авах арга хэмжээний тактик, дадлага сургуулилт амжилттай зохион байгууллаа

Эм Жи Эл Акуа ХК нь тогтвортой хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр
“Эм Жи Эл Акуа” ХК-ийн 2025 оны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хагас жилийн зарцуулалтын тайлан

Бумбатын рашааны эхийг хамгаалах зорилгоор 1000 улиас мод тарилаа

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин ажиллаа

Voyage “Drink & Win” зуны урамшуулалт хөтөлбөр эхэллээ

“Эм Жи Эл Акуа” ХК усны ай савыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа
