Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76, 81.5-р заалтуудын дагуу “Эм Жи Эл Акуа” ХК-ийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хуралд (ХЭХ) компанийн хувьцаа эзэмшигч нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүнийг ХЭХ зохион байгуулах комисст (Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, Баруун салаа, Бумбатын ам, 19-04 тоот) хэвлэмэл хэлбэрээр эсхүл цахимаар хаягаар ( investor@mglaqua.mn ) ирүүлж болно.
Хувьцаа эзэмшигч нь ирүүлэх материалдаа ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх хүнийг ердийн болон хараат бус алинд нь дэвшүүлж буйг тодорхой заах бөгөөд ТУЗ-д нэр дэвшигч нь доорх шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж, үүрэг бий болгох чадвартай, 18 ба түүнээс дээш настай байх
- Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, цэрэг цагдаа, шүүх прокурорын байгууллагад удирдах албан тушаал, төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх
- Тухайн цаг хугацаанд ял шийтгэл эдлээгүй, эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх
- Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх
ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дээрх шалгуураас гадна компанийн тухай хуулийн 79-р зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх хүний материалын хамт доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Өөрийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг, төрөл
- Нэр дэвшигчийн анкет /CV/
- Нэр дэвшигчийн цээж зураг хэвлэмэл болон файлаар
- Нэр дэвшигчийн ял шийтгэлгүй талаарх лавлагаа /E-mongolia/
Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл хэвлэмэл эсхүл цахим хэлбэрээр хүлээн авна.
Утас: 80013063, 99210566, Электрон шуудангийн хаяг: investor@mglaqua.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС