Бидний хувьд хүнсний зориулалттай 1 номерын “PET” тэмдэглэгээтэй нэг удаагийн хуванцар сав баглаа боодол ашигладаг. “Eco friendly” стратегийнхаа хүрээнд сав, баглаа, боодлоо байгальд ээлтэй байлгах тал дээр олон улсын сайн туршлага, технологи, шийдлийг тасралтгүй нэвтрүүлж, сайжруулан ажилладаг.
Манай бүтээгдэхүүнүүдийн хуванцар сав нь ижил төрлийн савлагаатай бүтээгдэхүүнүүдээс хамгийн хөнгөн жинтэй, шошго хамгийн бага будаг орсон, бөглөө хөнгөн, тунгалаг мөн бүтээгдэхүүний савлагаа нь их даац даадаг бөгөөд байгальд хамгийн хурдан задардаг савлагаа юм.
Цаашид хуванцар савны жинг шат дараатайгаар бууруулахаас гадна 2028 он гэхэд бүтээгдэхүүний баглаа боодолд 90% хүртэл дахин боловсруулсан түүхий эд ашиглахаар зорин ажиллаж байна.
Тогтвортой хөгжил, ногоон ирээдүй
Сав баглаа боодлын менежмент
Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал
Манай бизнесийн гол баримталдаг зарчим бол бүтээгдэхүүний чанар бөгөөд үйлдвэрлэлдээ Монгол Улсын савласан усны MNS 5007:2022, ундны усны MNS 0900:2018 стандарт, хүнсний аюулгүй байдлын олон улсын удирдлагын тогтолцоо FSSC 22000, чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-г нэвтрүүлэн ажиллаж байна.
Дэлхийн чанар, стандарт
Дэлхийн чанар, стандарт
ISO 9001
Тус стандарт нь хэрэглэгчийн таашаалд 100% нийцсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд зайлшгүй шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шаардлага болгон тусгасан стандарт байдаг. Түүхий эд туслах материалыг хүлээн авахаас эхлэн үйлдвэрлэлийн бүх шатыг хянаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг энэхүү стандарт баталгаажуулдаг. ISO 9000 чанарын стандартын хамгийн том давуу тал нь байгууллагын зардлыг бууруулах, нөөцийг үр ашигтай ашиглах, улмаар орлогыг нэмэгдүүлэх явдал юм. Үйл ажиллагааны бүх үе шатанд чанар зайлшгүй байх ёстой тул энэ нь үйлчлүүлэгчдийн хамгийн дээд сэтгэл ханамжийг хангах болно.
FSSC 22000
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж буй энэ үед боломжийн үнэтэй, аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энэхүү хэрэгцээг "FSSC 22000" гэх стандарт хангадаг. Тус стандарт нь Хүнсний аюулгүй байдлын (GFSI - Global Food Safety Initiative) байгууллагаас батлагдсан бөгөөд Европт хүнсний томоохон сүлжээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд заавал нэвтрүүлсэн байхыг шаарддаг. FSSC 22000 стандарт нь хүнсний бэлтгэл, үйлдвэрлэл, сав баглаа боодол, хүнсний хангамжийн хуваарилалт зэрэг тус тусад нь үйлдвэрлэлийн янз бүрийн үе шатыг хянах боломжийг олгодог.