Энэ жилийн Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Эм Жи Эл Акуа ХК нь “Усны үнэ цэнэ – Ирээдүйн баталгаа” уриатайгаар нийгмийн хариуцлагын хүрээнд бодитой, үр өгөөжтэй үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Монголын гидрогеоэкологийн мэргэжлийн холбоотой хамтран хэрэгжүүлж, Ерөнхий боловсролын Жишиг Эрдэм сургуулийн 8, 9-р ангийн 30 гаруй сурагчийг үйлдвэрийн байрандаа хүлээн авч танилцуулга сургалт явуулав.
Сургалтын хүрээнд:
🔹 Усны эх үүсвэр, байгалийн усны онцлог
🔹 Дэлхийн улс орнуудын усны хэрэглээ, хүртээмжийн ялгаа
🔹 Усны нөөцийн зөв зохистой ашиглалт
🔹 Гидрогеологич мэргэжлийн үнэ цэнэ, ирээдүйн чиг хандлага
зэрэг өргөн хүрээний мэдлэг мэдээллийг сурагчдад хүргэж, мэргэжил сонголтод нь бодитой хувь нэмэр орууллаа.
Мөн манай компанийн зүгээс:
💧 Ундны усны стандарт, аюулгүй байдлын шаардлага
💧 Шүлтлэг усны онцлог, хүний биед үзүүлэх нөлөө
💧 Үйлдвэрлэлийн чанар, хяналтын тогтолцоо
💧 Усны нөөц зохистой ашиглалт, хүртээмж
зэрэг практик ойлголтуудыг танилцуулсан нь сурагчдын сонирхлыг өндөр хэмжээнд татсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Өнөөдрийн байдлаар манай компани нь Монгол Улсын савласан усны зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангаж байгаа бөгөөд хүний анхдагч хэрэгцээ болох усыг хүн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Түүнчлэн сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэлгүйгээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, иргэн бүрийн усны хэрэглээг дэмжин ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэж байна.
🌍 Ус бол амьдралын үндэс.
Ирээдүй хойч үедээ усаа хайрлан хамгаалах ухамсрыг түгээх нь бидний хамтын үүрэг юм.
#ДэлхийнУсныӨдөр2026 #УсныҮнэЦэнэ #ТогтвортойХөгжил #MGLAqua