Мэдээ мэдээлэл

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТИ ЭМ ЭЛ АКУА ХХК ТӨСӨЛ

Савласан цэвэр усны салбарт 25 жилийн турш тасралтгүй тэргүүлэгч "Эм Жи Эл Акуа" ХК нь 2024 онд нээлттэй компани болж олон нийтээс татан төлвөрүүлсэн орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Ти Эм Эл Акуа" ХХК-ийг 2024 оны 12 дугаар сард байгуулсан. 

Бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд олон улсын стандартад нийцсэн, бүрэн автоматжуулсан савласан цэвэр усны үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулахаар төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

СТАНДАРТ БОЛОН ЧАНАРЫН УДИРДЛАГА

"Эм Жи Эл Акуа" ХК нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны нэгж бүрдээ эрсдэлийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын чанарын болон хүнсний аюулгүй байдлын нэгдмэл тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн. Дочер компани болох "Ти Эм Эл Акуа" ХХК нь толгой компанийн баялаг туршлага, чанарын стандартыг ижил түвшинд мөрдөн ажиллаж явуулахаар зорьж байгаа. 

FSSC 22000 -  Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт 

ISO 9001:2015 - Чанарын удирдлагын тогтолцооны стандарт

ISO 14001 - Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт 

ISO 45001 - Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт 

SGS - Олон улсын аудитын хяналт 

GMP - Цэвэрлэгээ ариутгалын зохимтой дадал

HACCP - Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын хөтөлбөр

ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ

Өмнөговь аймагт байгуулагдаж буй шинэ үйлдвэр нь хэрэглэгчдийг эрүүл аюулгүй, чанартай усаар хангах дараах технологийн шийдлүүдийг агуулна.

Эх үүсвэр ба шүүлтүүр: 120 метрийн гүний  усыг MNS 900: 2018 стандартын дагуу хуримтлуулж, 6 давхар нарийн  шүүлтүүрээр шүүн цэвэршүүлнэ.

Ариутгал: Озонжуулах технологиор бүрэн ариутгаж, эцсийн бүтээгдэхүүнийг MNS 5007: 2022 Савласан цэвэр усны стандартад бүрэн нийцүүлэн савлана.

Чанарын хяналтын лаборатори:  ISO/IEC 17025:2005 (MNS/ISO/IEC 17025:2007) стандартын дагуу итгэмжлэгдсэн хими, микробиологийн иж бүрэн лабораторитой.

Дараалсан хяналт: Түүхий эд сав баглаа боодлын нийлүүлэлт бүрд үйлдвэрлэлийн технологийг шат дамжлага бэлэн бүтээгдэхүүний цуврал тутамд лабораторийн шинжилгээ хийж чанарыг баталгаажуулна.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ТӨСЛИЙН ЯВЦ

Үйлдвэрийн комплексийн барилга нь нийт 4100 м2 талбайг хамрах бөгөөд дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Бэлэн бүтээгдэхүүний агуулах 2100 м2

Оффис болон чанар лабораторийн хэсэг 775 м2

Үйлдвэрлэлийн үндсэн хэсэг 735 м2

Түүхий эд, туслах материалын агуулах 490 м2

Түүнчлэн тус цогцолбор нь гүний худаг, ачих буулгах хэсэг, савлах шугам, уурын зуух болон үйлдвэрлэлийн хаягдал ус цэвэршүүлэх иж бүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. 

Төслийн гүйцэтгэл: 85%

Төслийн нийт явц: 80%

Шинэ мэдээ