Эм Жи Эл Акуа ХК нь IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгүүлэх ажлын хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн.
Компани 2024 оны 5-р сарын 31-ний өдөр IPO-оор татан төвлөрүүлсэн 15,234,677,184 төгрөгийг өөрийн банкны дансанд хүлээн авсан болно.
Үүнээс хойш хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 4,116,812,809 ₮-ийг түүхий эд материал (ТЭМ) худалдан авахад, 3,500,000,000 ₮-ийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрт тус тус зарцуулаад байна.
Компани 2024.08.28 өдөр 6,003,000,000 төгрөгийг “Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК-ийн гаргасан ICAB BD ХБҮЦ (Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас) – д 6 сар хүртэлх хугацаатай түр байршуулсан.
IPO татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тусгасан цахилгааны Трансформатор худалдан авах 550,000,000 төгрөгийн төлбөрийг 2024.10.17 өдөр хуваарилсан.
Мөн 2024.10.17 өдөр үйлдвэрийн шугамын тоног төхөөрөмж худалдан авах үлдэгдэл төлбөр 1,000,000,000 төгрөгийг хуваарилсан.
IPO татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 70,133,314.88 төгрөг нь компанийн дансанд байршиж байна.