Мэдээ мэдээлэл

Төр, хувийн хэвшил - Хамтдаа аюулгүй ирээдүйн төлөө

Эм Жи Эл Акуа ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйлдвэрийн хаягдал усыг гал унтраах үйл ажиллагаанд ашиглах хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь усны нөөцийг зохистой, хэмнэлттэй ашиглах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Цаашид талууд харилцан уялдаа холбоотой, үр дүнтэй хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, нийгэмд өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх болно.

Шинэ мэдээ