Онцгой байдлын гал түймрийн үед авах арга хэмжээний тактик, дадлага сургуулилт
Манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын гал унтраах, аврах 29-р анги-тай хамтран ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тактик дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
✅ Гал түймрийн үед авах зөв арга хэмжээ
✅ Аврах ажиллагааны үеийн анхан шатны мэдлэг
✅ Аюулгүй байдлаа хангах ур чадвар
Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудаа бодит нөхцөлд бэлтгэн, эрсдэлийг бууруулах чадамжийг нэмэгдүүллээ.








