Мэдээ мэдээлэл

“Эм жи эл акуа” ХК нь Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтлаа

"Эм жи эл акуа" ХК нь "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТОП-20 индексэд 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс багтахаар боллоо. 

2025 оны үзүүлэлтээр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, "Ард кредит ББСБ" ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.

Дашрамд дурдахад ТОП-20 индексийн багцад орох компанийг дараах аргачлалаар сонгодог.

Үүнд: МХБ дээр бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн 2 үзүүлэлтээр байр эзлүүлдэг байна.

Дэлгэрэнгүй мэдээг доорх холбоосоор орж үзнэ үү.

https://mse.mn/mn/news/14168

Шинэ мэдээ