
Хувьцаа эзэмшигчдэд
1. Ерөнхий мэдээлэл
“Эм Жи Эл Акуа” ХК нь IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийг компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ашиглахаар төлөвлөсөн. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нийт 15,234,677,184 (арван таван тэрбум хоёр зуун гучин дөрвөн сая зургаан зуун далан долоон мянга нэг зуун ная дөрвөн) төгрөгийг IPO-оор амжилттай татан төвлөрүүлж, компанийн банкны дансанд хүлээн авсан болно.
2. Хөрөнгийн зарцуулалт
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдлаар хийгдсэн байна.
2.1. Түүхий эд, материалын худалдан авалт
IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан.
2.2. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдан авалт
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам худалдан авахад 4,500,000,000 төгрөг, трансформатор худалдан авахад 550,000,000 төгрөг тус тус зарцуулсан (Зураг 1).
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эхний багц болох цэвэршүүлэх (филтер) шугамыг 2025 оны 5 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 23-ны хооронд суурилуулсан. Үйлдвэрийн зуны оргил ачааллын үе дууссаны дараагаар үлдсэн тоног төхөөрөмжийг 2025 оны 11 сард бүрэн суурилуулж дуусгахаар төлөвлөж байна.
2.3. Орон нутгийн үйлдвэрийн төсөл
“Эм Жи Эл Акуа” ХК-ийн Орон нутагт савласан цэвэр усны үйлдвэрийн төслийн ажил2025.09 сард цахилгааны техникийн нөхцөлийн дагуу гадна цахилгааны зургийг хийлгэн, тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ хийгдсэн. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу гадна ханын өрлөг шавар, гадна сэндвич, хана угсралт, дотор бохир, тэгшилгээ, шал цутгалтын ажлууд хийгдэж байна.
2025 оны 09 дугаар сарын 30-ний байдлаар орон нутгийн үйлдвэрийн төсөлд IPO-оос татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6,067,863,875 төгрөг, компанийн өөрийн орлогоос 70,138,125 төгрөг тус тус зарцуулсан байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас 2025.06.02 - 2025.06.16 хооронд компанийн IPO татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, засаглал, үйл ажиллагаа болон бусад чиглэлээр газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
СЗХ-ийн Хяналт шалгалт, зохицуулалтын газраас шалгалтын дүгнэлтийг үндэслэн тодорхой үүрэг даалгаврыг компанид хүргүүлэв.
3. IPO хөрөнгийн зарцуулалттай холбоотой хугацаа хойшлох шалтгаан
Орон нутагт савласан цэвэр усны үйлдвэр барих төсөл нь анхны төлөвлөгөөний дагуу 2025 оны эхний хагаст ашиглалтад орохоор тусгагдсан байсан ч дараах бодит шалтгаануудын улмаас хэрэгжилтийн хугацаа хойшлогдсон. Үүнд:
3.1. Усны нөөцийн хайгуулын хугацаа урт сунжирсан
Өмнөговь аймагт усны геофизикийн болон гидрогеологийн хайгуулын судалгаанууд нь олон үе шаттай, цаг хугацаа шаардсан үйл явц бөгөөд зөвшөөрөл олголт, үр дүнг баталгаажуулах ажиллагаа хойшилсон.
3.2. Байгаль орчны үнэлгээтэй холбоотой шаардлагууд
Усны хайгуулын дараах байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх үйл явц нь урьдчилан тооцоолсноос удааширсан.
3.3. Зураг төсөл, тендер шалгаруулалтын хугацаа
Үйлдвэрийн барилга, дэд бүтцийн зураг төслийг батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа цаг хугацаа авч, графикаас хоцорсон.
3.4. Орон нутгийн захиргаатай хамтран ажиллах, зөвшөөрөл авах үе шат
удааширсан
Төсөлтэй холбоотой зөвшөөрөл, дэмжлэгийг орон нутгийн байгууллагуудаас авах явцад тодорхой хугацааны зөрүү гарсан.
Одоогоор төслийн хэрэгжилт шинэчлэгдсэн графикийн дагуу хэвийн үргэлжилж байна.
Шинэ мэдээ
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Видео мэдээ
Мэдээ
Видео мэдээ
Видео мэдээ