Мэдээ мэдээлэл

Бумбатын рашааны эхийг хамгаалах зорилгоор 1000 улиас мод тарилаа

Эм Жи Эл Акуа ХК нь байгаль орчны хамгаалал, хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Энэ зорилгын хүрээнд Бумбатын рашааны усны эх үүсвэрийн бүсэд 1000 ширхэг улиас мод тарьж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, усны эхийг хамгаалах, хөрсний элэгдэл, цөлжилтийг бууруулахад бодитой хувь нэмэр орууллаа.

2025 оны 6-р сарын 2-нд бид ажилтнуудынхаа оролцоотойгоор “GREEN Voyage” мод тарих өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, хамтын хүч, нөхөрлөл, эв нэгдлийн үнэ цэнийг байгаль хамгааллын үйлсээр дамжуулан бүтээлээ. Бид хариуцлагатай үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллахын зэрэгцээ ажилтнуудынхаа байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэхэд тогтмол анхаарч ажилладаг.

 

 

Шинэ мэдээ