
Хувьцаа эзэмшигчдэд
Бидний уусан усны сав хог биш, хуванцар сав дахин боловсруулах орчин үеийн үйлдвэрийн үндсэн түүхий эд гэдгийг та мэдэх үү? Та уусан усныхаа савыг бусад хог хаягдалтай холилгүй, ангилан ялгадаг уу?
Бумбатын рашааны судал дагаж 2001 онд байгуулагдсан “Эм Жи Эл Акуа” ХК “Voyage” брэндийн цэвэр усыг 24 жилийн турш хэрэглэгчдэд хүргэж, зах зээлд нийлүүлсээр ирсэн дотоодын шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгчдийн нэг. Элэг, ходоодонд сайн гэдгээр нь иргэдийн мэддэг Бумбатын рашааныг 120 гаруй метр газрын гүнээс татан авч, олон улсын стандарт шаардлага хангасан зургаан шатлалт шүүлтүүрээр шүүн савласан “Voyage” цэвэр усыг та хэрэглэж байна.
Тус компани өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг бууруулах, хуванцрын хэрэглээг багасгахыг эрмэлзэж, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлдэг. Тиймээс сав, баглаа боодлынхоо жинг бууруулах ажлыг 2017 оноос эхлүүлжээ.
Бидний өдөр тутам хэрэглэдэг “Voyage” цэвэр усны сав бусад ижил төрлийн бүтээгдэхүүний савлагаанаас нимгэн байдаг. Энэ нь савыг хамгийн хөнгөн, нимгэн байх шийдлийг олж, саванд анх ашиглаж буй хуванцрын хэмжээг багасгасантай холбоотой. Сав нь нимгэн учир усаа уусны дараа савыг базаж овор хэмжээг багасгахад хялбар байхаар тооцоолжээ. Мөн шошгонд будаг маш багыг оруулсан нь байгальд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах гэж зорьсных.
САВНЫ ЖИНГ БУУРУУЛСНААР 2024 ОНД 28,282 КГ ХУВАНЦРЫН ХЭМНЭЛТ ГАРГАЖЭЭ
Байгаль орчинд ээлтэй бодлогынхоо хүрээнд жижиг “Voyage” савныхаа жинг бууруулснаар 2024 онд 28,282 кг хуванцрын хэмнэлт гаргажээ. Мөн өнгөрсөн онд 8.9 тонн хаягдал гялгар, 8 тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна.
Тэд өөрийн бүтээгдэхүүний савыг үйлдвэрлэлийн түүхий эд болгож, дахин ашиглах чиглэлээр ус ундааны хуванцар савыг дахин боловсруулах зорилгоор олон улсын стандарт хангасан өндөр хүчин чадал бүхий “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй хамтран ажиллаж байна.
Дэлхийд тэргүүлэх европ технологийг нэвтрүүлсэн тус үйлдвэрийн хүчин чадал жилд 27,000 тонн РЕТ төрлийн хуванцрыг дахин боловсруулах буюу Монгол Улсын хэмжээнд үүсэж буй бүх ус, ундааны хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах боломжтой.
"Ти Эм Эл Пластик” үйлдвэр 200 гаруй шууд, 2000 орчим шууд бус ажлын байр бий болгон олон улсын стандартад нийцсэн түүхий эд үйлдвэрлэж байна.
Та хуванцар саваа ангилан ялгадаг уу?
Бид бүгд нэр агаараар амьсгалж, нэг орон сууц, орц, албан газарт ажиллаж, амьдарч байна. Дундын орчноо байгальд үл шингэх хоггүй байлгахад хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс хэрэглэсэн ус, ундааныхаа хуванцар савыг бусад хогтой холилгүй ангилан ялгаж, орон сууц болон албан газрынхаа ойролцоох хуванцар сав цуглуулах цэгт хүргээрэй.
ХУВАНЦАР САВЫГ ЗӨВ АНГИЛАН ЯЛГАХ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭЭРЭЙ
Монгол Улсад жилд 20 мянган тонн хуванцар хаягдал гардаг гэсэн судалгаа бий. “Ти Эм Эл Пластик” үйлдвэрт улсын хэмжээнд хаягдаж буй бүх хуванцрыг дахин боловсруулах боломжтой ч өнөөдөр 30-40-хөн хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Энэ нь нэг талаар иргэд хуванцар хаягдлыг зөв ангилан ялгах дадалд суралцаагүйтэй ч холбоотой аж.
Хуванцар савыг яаж зөв ангилан ялгах вэ?
- Усаа бүрэн ууж сулласны дараа савны шошгыг салгаж, савыг цуглуулна.
- Овор хэмжээг багасга. Савны оврыг багасгаснаар үйлдвэрийн дамжлага болон хуванцар цуглуулах цэгт хуримтлагдах түүхий эдийн хэмжээг нэмэгдүүлэх давуу талтай.
- Та бүхэн орон сууц, албан газрынхаа орчинд хуванцар сав цуглуулах цэг байгуулж, цуглуулсан хуванцраа дахин боловсруулах үйлдвэрт илгээх боломжтой юм.
Ямар хуванцар савыг дахин боловсруулах боломжгүй вэ?
- Сүү, цагаан идээ удаан хадгалсан болон бохирдол ихтэй хуванцар савыг
- Ургамлын тос болон төрөл бүрийн шингэн саван, техникийн тос, масло хийсэн савыг дахин боловсруулах боломжгүй.
“Эм Жи Эл Акуа” ХК нь байгаль орчинд үүсэх хуванцар хаягдлын хэмжээг бууруулах, хаягдалгүй цэвэр үйлдвэрлэл явуулахыг эрмэлзэж байгаль орчны асуудалд хариуцлагатай хандаж ирсэн бөгөөд энэ чиглэлд олон төрлийн санаачилга гарган нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэн ажилладаг.
Хамгийн сүүлд /2024.10.07-2024.12.25/ уусан усныхаа бөглөөг цуглуулж, хоёр өрөө байрны азтан болох урамшуулалтай Монгол Улсын ус, ундааны салбарт хамгийн том бэлэгтэй, хамгийн олон хэрэглэгч оролцсон “Байртай бөглөө” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зорилгодоо хэрэглэгчдийг нэгтгэн, зөв дадалд төлөвшүүлэх хөтөлбөрийн хүрээнд 1.3 тонн бөглөө буцаан цуглуулж, байгальд хаягдахаас хамгаалжээ.
Хуванцар хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулахад хувь нэмэр оруулахыг уриалсан энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэдээс хоёр азтан супер бэлгийн эзэн болж, тус бүр хоёр өрөө байртай болсон билээ.
...Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих нь их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, амар амгалан байдал, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг, хүрээлэн буй орчноо хайрлаж чаддаг.
“Эм Жи Эл Акуа” компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа бөгөөд энэ удаад жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэдэг “Дэлхийн дахин боловсруулалтын өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны тэнцвэрийг хадгалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулан, цэвэр хотыг бүтээхэд иргэдийг уриалж байна.
Эх сурвалж: Gogo.mn
Шинэ мэдээ
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Видео мэдээ
Мэдээ
Видео мэдээ
Видео мэдээ