22

жилийн түүхтэй

193

хүний нөөцтэй

2

төрлийн бүтээгдэхүүн

6

төрлийн савлагаа

Бидний тухай

БАЯЛАГ БҮТЭЭЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ

“Эм Жи Эл Акуа” ХХК нь анх 2001 онд Бумбатын рашааны судал даган байрлаж үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн 100% эзэмшлийг “Ти Эм Эл Трейд” ХХК худалдан авснаар менежмент болон тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж олон улсын стандарт шаардлагад нийцсэн “Voyage“ брэндийн савласан цэвэр усыг “Эм Жи Эл Акуа” ХХК нэрийн дор үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Сав баглаа боодлын менежмент

Эм Жи Эл Акуа компани үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг бууруулах, хэрэглээг багасгах, цэвэр хотыг бий болгохоор хог хаягдлын менежментийг нэвтрүүлэн ажилладаг. Сав, баглаа боодлынхоо жинг бууруулах ажлыг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэн, хуванцар савыг дахин боловсруулж хог хаягдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байна.