Мэдээ мэдээлэл

Монгол Улсын ууган цэвэр усны үйлдвэр олон нийтийн компани болж байна.

Монгол Улсын савласан цэвэр усны анхны Voyage брэнд нь 23 жилийн турш зах зээлд чанартай ундны цэвэр усыг нийлүүлсээр ирсэн бөгөөд өдгөө дотоодын шингэн хүнсний зах зээлд тэргүүлэн ажиллаж байна. Эм Жи Эл Акуа” компани хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж байна.

Өнөөдөр буюу 2024.05.15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн байранд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж, цан цохих ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр 2024.05.15-05.21 хооронд анхдагч зах зээлийн захиалгыг авах бөгөөд сонирхсон иргэд хөрөнгө оруулагч та бүхэн нэгж 174 төгрөгөөр авах боломж нээгдэж байгаа юм.

Бидний 23 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан хүнсний салбар нь эдийн засгийн мөчлөгөөс үл хамааран тогтвортой ажилладаг онцлогтой салбар бөгөөд компанийн сүүлийн 3 жилийн хугацааг нарийвчлан авч үзвэл бид бизнесээ 3 дахин тэлж, 200 гаруй ажлын байрыг бий болгож, улсын төсөвт нийт 14 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлээд байна. Мөн 2022 оны биет хэмжээгээрээ Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийг тэргүүлэх буюу 32 орчим хувийг дангаар хангаж, компанийн ашигт ажиллагааг 5 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлийн нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна.