“Эм жи эл акуа” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04-р сарын 29-ний өдөр 10:00 цагт shareholder.mglaqua.mn холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр хуралдана.
Хурал зохион байгуулах газрын хаяг: shareholder.mglaqua.mn цахим системээр
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2026 оны 04-р сарын 14-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
· “Эм Жи Эл Акуа” ХК-ийн 2025 жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийсэн ТУЗ -ийн дүгнэлтийг хэлэлцүүлж батлах
· 2025 оны Аудитын дүгнэлтийг танилцуулах
· 2026 оны ногдол ашгийн шийдвэрийг танилцуулах
· 2026 онд хийгдэх үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөний онцлох хэсгийг танилцуулах
· ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
· ТУЗ-ийн 2026 оны төсөв батлах
Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компаниуд, компанийн байранд танилцах боломжтой.
Аж ахуй нэгжийг төлөөлөн хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл урьдчилан хурал зохион байгуулах комисстой холбогдон тодруулага, мэдээлэл авна уу.
Холбоо барих: (+976) 9079-5579; (+976) 7758-8888
Мэйл хаяг: investor@mglaqua.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС