Эм Жи Эл Акуа ХК нь IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн.
Компани 2024 оны 5-р сарын 31-ний өдөр IPO-оор татан төвлөрүүлсэн 15,234,677,184 төгрөгийг өөрийн банкны дансанд хүлээн авсан болно.
Үүнээс хойш хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 4,116,812,809 төгрөгийг түүхий эд материал (ТЭМ) худалдан авахад, 3,500,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрт тус тус зарцуулаад байна.
Компани 2024.08.28 өдөр 6,003,000,000 төгрөгийг “Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК-ийн гаргасан ICAB BD ХБҮЦ (Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас) – д 6 сар хүртэлх хугацаатай байршуулсан.
Үлдэгдэл төлбөр болох 1,616,407,398,84 төгрөг нь компанийн дансанд байршиж байна.