Мэдээ мэдээлэл

Эм Жи Эл Акуа ХК хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэмжих хамтын ажиллагааг эхлүүллээ

“Эм Жи Эл Акуа” ХК нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэмжих зорилгоор Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Кристина Ноблийн Хүүхдийн Сан (CNCF) нь эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг хамгаалж, чадавхжуулах замаар тэдний амьдралд эерэг өөрчлөлт бий болгоход дэмжлэг үзүүлж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Эм Жи Эл Акуа” ХК нь хүүхдийн сайн сайхан ирээдүйг зөвхөн тусламж бус, итгэлцэл, боломж олгох замаар дэмжихийг зорьдог. Бид нийгэмд хэрэгтэй, нийгэмшсэн хувь хүн болж төлөвших үйл явцыг нь хүндэтгэн дэмжиж, тэдэнд өөрийнхөөрөө амжилтад хүрэх боломжийг нээж өгөхийг зорьж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэх юм. Үүнд:

  • Олон нийтийн өдөрлөгт зориулан тогтмол цэвэр усаар хангах
  • “Итгэл найдварын алхалт” болон гүйлтийн арга хэмжээнд хүүхдүүд ба ажилчдын хамтарсан оролцоог дэмжих
  • “Нархан гэр” хотхон болон Сургалт-Хүмүүжлийн Тусгай Байгууллагын 16 наснаас дээш насны хүүхдүүдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх
  • Хоёр хүүхдийг мэргэжлийн сургалт, боловсролд хамруулан, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах

 

Шинэ мэдээ