Хувьцаа эзэмшигчдэд
“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХК 2025 онд хийсэн ажлын үр дүн, ололт амжилт, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ хамтдаа дүгнэн 2025 оны тайлан хурлаа амжилттай хийлээ. Манай үйлдвэр өнгөрсөн онд олон сорилттой нүүр тулсан ч хамт олныхоо хөдөлмөр, хичээл зүтгэл, мэдлэг чадварын үр дүнд үйлдвэрлэл, борлуулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, чанарын хяналтын бүх үзүүлэлтээ зорилтот түвшинд хүргэж, зарим чиглэлд давуулан биелүүлж 2026 оноо угтаж байна.
Бидний гол үнэ цэнэ бол байгал орчин, нийгэм засаглалын олон улсын стандартад нийцсэн ус үйлдвэрлэл, чанартай бүтээгдэхүүн, чадварлаг ажилтан, тогтвортой харилцагч, үнэнч хэрэглэгч юм. Энэ зарчмыг баттай баримталсны үр дүнд манай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, брэндийн нэр хүнд өсөж, зах зээлийн өрсөлдөөнд байр сууриа улам бэхжүүлж чадлаа.
2025 оны онцлох үйл явдлууд:
- Voyage брэнд Монгол улсын шингэн хүнсний зах зээлийн 34%-г дангаар ханган тогтвортой үйлдвэрлэлийн жишиг компани болж ажиллаж байна.
- Дархан-Уул аймагт анхны салбараа нээсэн түүхэн он жил байлаа.
- 2025 оны 3 сард Япон улсын Кавасаки хотод үйлдвэрлэсэн "Mitsubishi Fuso" брэндийн 11 автомашинаар түгээлтийн албаны парк шинэчлэлт хийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байна.
- Бидний бизнесийн гол баримталдаг зарчим бол чанар бөгөөд Mонгол улсын савласан усны MNS 5007:2022, yндны yсны MNS 9001:2018, чанарын стандарт болон FSSC 22000 хүнсний аюулгуй байдлын системийн тогтолцоо, ISО 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо, стандартуудыг сертификатын магадлан аудитыг тухай бур хийлгэж, хүнсний аюулгүй байдлаа бүрэн ханган, олон улсын түвшинд баталгаажуулж, 5-р түвшинээс 6-р түвшин болж ахиуллаа.
- Хүнсний салбарт Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ын үнэлгээ, тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд манай компани Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн тогтолцооны (ESG-CS01:2025) үнэлгээ, бүтээгдэхүүний эко тэмдэг болох
- Савласан цэвэр ус (ESG-CS01-2011-L2)
- Шүлтлэг ус (ESG-CS01-2201-L2) стандартад хөндлөнгийн баталгаажуулалтыг TQSCI Mongolia байгууллагаар аудит хийлгүүлж, дунд шатны үнэлгээнд амжилттай тэнцэн уг стандартыг амжилттай нэвтрүүлсэн 22 компанийн нэгээр шалгарч QR код ашиглах эрх болон албан ёсны сертификатаа гардан авлаа.
“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХК бид хэрэглэгчдийн итгэлийг бататган хүлээж, байгууллагынхаа тогтвортой өсөлт, хөгжил дэвшлийн замд итгэлтэйгээр урагшилж байна.
Бид 2026 оны шинэ зорилго, хөгжлийн хөтөлбөрүүдээ хамтдаа хэрэгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно.
2025 онд бидэнтээ хамт байсан эрхэм хэрэглэгч таньд баярлалаа.
2025 оны ажлын үр дүнд хувь нэмрээ оруулсан нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Шинэ мэдээ
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Видео мэдээ
Мэдээ
Видео мэдээ
Видео мэдээ