Мэдээ мэдээлэл

Эм Жи Эл Акуа ХК “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Европын Холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ, Caritas Czech Republic, People in Need зэрэг олон улсын байгууллагууд хамтран Монгол Улсад ногоон, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгох, ЖДБ-үүдийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж буй.

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөлд Эм Жи Эл Акуа ХК оролцохоор сонгогдсон бөгөөд зөвлөх үйлчилгээ авах албан ёсны гэрээг байгуулж, үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг шат дараатайгаар нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус гэрээний хүрээнд “Эм Жи Эл Акуа” ХК нь олон улсын түвшинд нийцсэн тайлагнал, үнэлгээний арга зүйг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах юм.

  • Байгууллагын БОНЗ (ESG) үнэлгээ хийх;
  • ESG тайлагналын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  • Хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох, бууруулах шийдэл боловсруулах;
  • Байгальд ээлтэй, тогтвортой бизнесийн стратеги боловсруулах;
  • Санхүүгийн төлөвлөлт, стратегийг сайжруулах зөвлөмж боловсруулах;

Зөвлөх үйлчилгээ нь 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд уг ажлын үр дүнд тус байгууллагын бүтээгдэхүүнд “ЭКО тэмдэглэгээ” хийх суурь нөхцөл бүрдэх нь онцлог юм.

Шинэ мэдээ