Мэдээ мэдээлэл

“Эдийн засгийн ногоон шилжилт - Манай компанийн амжилт”

“Эдийн засгийн ногоон шилжилт - Манай компанийн амжилт”
“Эм Жи Эл Акуа” ХК нь байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, хариуцлагатай бөгөөд тойрог эдийн засгийг дэмжсэн үйлдвэрлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж,
Монгол улсын шингэн хүнсний зах зээлийн 30 гаруй хувийг дангаар ханган тогтвортой үйлдвэрлэлийн жишиг компани болж ажиллаж байна.
Хүнсний салбарт Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ын үнэлгээ, тогтолцоог нэвтрүүлэх зорилгын хүрээнд Тос Холбоо /MSFA/, Development Solutions NGO – Хөгжлийн Шийдэл ТББ, People in Need, Caritas Czech Republic in Mongolia болон Европын Холбооны EU Switch–Asia Programme, Delegation to Mongolia байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөлд шалгарсан хүнсний салбарын 22 компани өөр өөрсдийн чиглэлээр үнэлгээ хийлгэж, баталгаажуулалтын гэрчилгээ гардан авч байгаа нь салбарын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Төслийн хүрээнд манай компани Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн тогтолцооны ESG-CS01:2025 үнэлгээ, бүтээгдэхүүний эко тэмдэг болох
Савласан цэвэр ус ESG-CS01-2011-L2,
Шүлтлэг ус ESG-CS01-2201-L2 стандартад хөндлөнгийн баталгаажуулалтыг TQSCI Mongolia байгууллагаар аудит хийлгүүлж, дунд шатны үнэлгээнд амжилттай тэнцэн QR код ашиглах эрх болон албан ёсны сертификатаа гардан авлаа. Төсөл хэрэгжүүлэгч бүх байгууллагууд, хамтран ажиллагч түншүүд болон хүнсний салбарын манлайлагч компаниуддаа гүн талархал илэрхийлье.
Бид илүү хариуцлагатай, ногоон ирээдүйн төлөө тасралтгүй ажиллах болно.

Шинэ мэдээ