Мэдээ мэдээлэл

“Байгаль орчны удирдлагын тогтолцоо” болон ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг амжилттай гардан авлаа

TNV certification Pvt.Ltd. Олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллагын төлөөлөл AQMCS Mongolia ХХК-наас олон улсын UFA (United Accreditation Foundation) байгууллагын итгэмжлэл бүхий ISO 14001:2015 “Байгаль орчны удирдлагын тогтолцоо” болон ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг амжилттай гардан авлаа👍
ISO 14001:2015 стандарт нь манай компани байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад хариуцлагатай, системтэйгээр анхааран ажиллаж буйг илэрхийлдэг бол ISO 45001:2018 стандарт нь ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, осол, эрсдэлийг урьдчилан сэргийлсэн аюулгүй ажлын орчныг бүрдүүлж буйг баталгаажуулж байна.
Цаашид "ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй, тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэн, харилцагчид, хамтрагчид болон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа улам бүр өндөр түвшинд хэрэгжүүлэн ажиллах болно.

Шинэ мэдээ