
Хувьцаа эзэмшигчдэд
Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.
Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Т.Цэрэнтогтох (PhD) Хоол боловсруулах эрхтэн судлалын эмчтэй ярилцлаа.
Тэнцвэртэй эрүүл амьдрахад чухал зүйлс юу вэ?
Монголчууддаа ойлгуулахыг хүсэж байгаа санаа ердөө л жам гэдэг буюу орчлон яаж эргэдэг юм бэ? Хөдлөл зүй нь ямар юу бэ? Тэр тусмаа байгаль хүн хоёр монголдоо яаж зохицох юм бэ? гэдэг зүйлийг гаргаж ирж ялангуяа хуучны ёс заншил эргээд үнэ цэнтэй болсон байна. Би өөрөө судалгаа хийж байх үед хуучны ул суурь болсон зүйлийг л эргээд шинжлэх ухаанаараа дамжуулан таньж байгаа юм. Тэгэхээр бусад ёс болсон зүйлийг үйлдэл болгож хэвшүүлэх нь бид нарын хувьд үнэ цэн байсан юм байна. Үүнийг сэргээх нь өнөөгийн хэт хот суурин амьдралтай хэт байгаль орчноосоо холдсон энэ цаг үед тэнцвэрийг үүсгэх хэрэгтэй гэж үзэн мэдээлэл түгээж байна. Миний хувьд та бүхний хэрэгжүүлж байгаа “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажилтай нэг зорилготой байгаад талархалтай байна.
Түгээмэл өвчлөлийн цаад шалтгаан нь юу байгаа вэ?
Хүн эрүүл байхыг хүсвэл гурван зүйлд тулгуурлах ёстой. Үүнд нойр, хоол, зөв амьсгал. Зөв амьсгал буюу нэгж амьсгалалтаар илүү эзлэхүүн авч байгаа тэр чадамж, шөнийн нойр, зулай хойд зүг рүү харах учиртай. Хоол идэхдээ зажлалтыг төгс гүйцэтгэлтэй хийх ёстой. Улиралдаа тааруулж хооллолтын цагт анхаарах ёстой бөгөөд өглөөд цөс нойр булчирхайгаа бодож заавал өглөөний цайгаа уух ёстой. Өдөр шим тэжээлээр баялаг хоол сонгож, оройд нь нойроо бодож хөнгөн шөл голлож идээрэй. Үүнийг хүлээж авах чадамж буюу хүний бие өрөө яг тэгш хэмийн зохицуулалтаа хангасан байх ёстой бөгөөд гавал, цээж, аарцаг нэг шулуунд байх ёстой.
Тэнцвэр гэдэг нь улирлаар тооцогдох учиртай. Хамгийн бага энерги зарцуулдаг улирал нь зун. Байгаль орчин дэлгэрээд, цэцэг ногоо ургаад таван хошуу мал маань тааваараа бэлчээд. Ямар нэгэн стрессгүйгээр сайхан шимт сүүгээ өгдөг улирал маань. Энийг цагаан идээний үе буюу хамгийн бага энерги агуулсан хоол биедээ хэрэглэж болох улирал.
Монголчууд хөргөгчгүй учраас зун мах иддэггүй, гэдэг шүүмж дээр би эмзэглэдэг. Энэ бол буруу төсөөлөл. Жилийн 4 улирлаар ярих юм бол биеэ цэвэршүүлдэг улирал нь зун. Яг үндсэн суурь тавьдаг улирал нь зун. Зун суураа зөв тавилаа, бие хоргүйжлээ. Намар бие хэрэгтэй зүйлээрээ өөрийгөө нөөцөлж авдаг. Энэ нөөцийг тогтоох улирал нь бол өвөл - улаан идээний үе. Энерги илүү шавхдаг буюу өвчлөл явагдаг, болон зун, намар яаж өнгөрөөснийг шалгадаг улирал нь хавар.
Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх аргууд. Зөв дадал хэвшил гэж юу вэ?
Дээр хэлсэн зүйлүүдийг хэвшүүлэх нь зөв. Хүний биеийн үйл ажиллагаа яаж явдаг юм бэ? Миний биед юу хэрэгтэй вэ? Энэ асуултууд дээр хариулт өгч чадахгүй бол эрүүл мэндээ хамгаалах чадваргүй байна. Хувь хүн өөрийгөө мэдээллээр хангаж байх ёстой. Би өөрийгөө ингэж хайрлах юм байна гэсэн ойлголттой байх нь зүйтэй. Тэр суурь мэдээллийг авах чадамж нь алдагдалтай байгаа учраас. Бидний бие өвчин тусаж байгаа шүү.
Хүний тархи ёрдоо 2 орон зай дээр ажиллах шаардлагатай байдаг. Эхнийх нь нийгэмд зохицох буюу амьдралаа авч явах, цалин олох, өөрийн байр суураа илэрхийлэх. Хоёр дахь нь өөрийн бие махбодоо зохицуулга хийх чадамж байдаг. Энэ хоёр зүйл тэнцвэртэй байх ёстой. Гэтэл тархи нийгэмд зохицох дээрээ хэт их ачааллаа аваад хоёр дахь даа зарцуулах цаг багасна. Энэ тэнцвэргүй байдлын үр дун юун дээр илэрдэг вэ? Тархи үүнийг асуудал бага байгаа дээр нь зохицуулж чадахгүй байгаа учраас бидний бие өвчлөмтгий болдог. Мэдрэх чадвар нь алдагдсанаас болоод нойргүйдэл, гар хөл чичрэх, хавдар үүсэх, ой санамж алдагдах, зөнөх эдгээр нөхцөл бүрдэгдэж байгаа юмаа. Тархины биеэ өөрөө авч явах чадамж алдандсанаас үндэслэлтэй байгаа юм. Завгүй амьдралтай байлаа гээд тэнцвэрээ алдах ёсгүй.
Эрхтэн систем, бодисын солилцоо эмгүйгээр анагаах арга?
Хүнд өвдөлтөөр ч юм уу, сэтгэл санаа тавгүйрах ч юм уу, олон зүйлүүдээр бие махбодын тэнцвэр алдагдаж байгаагаар илэрнэ. Тэр болгоныг ямар шалтгаанаас болж үүсэв, ямар алдаа гаргаснаа таних нь өөрөө эргээд бидний суурь үндэс юм. Тэрийг засахад л бие махбод өөрөө өөрийгөө эмчилнэ.
Шөнийн нойроо авах, зөв хооллох, зөв амьсгалаа авах, зуны цагт бие хоргүйжүүлэх болон бусад зөв аргачиллаа хэрэглэнэ. Амьдралыг яаж танин төдий чинээгээр итгэл үнэмшлээ өгнө. Яаж бахархаж хүлээж авна төдий чинээгээр танд амьдрах сонирхол хүсэл эрмэлзэл үүснэ. Тэр болгон өөрт чинь хэрэгтэй мэдээлэл олж авах суурь бий болно. Эдгээр зүйлсийн тэнцвэрийг хадгалана.
Хүүхдийн эрүүл мэнд, бага насны хүүхдийг хэрхэн хооллох талаар эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө?
Миний хувьд таван хүүхдийн аав, аль болох хөхний сүүгээр хооллохыг эрмэлзсэн. Бор хоолонд оруулахдаа цахиур ургахаар нь бүхэл үрийн бантангаар хооллосон. Хамгийн чухал зүйл нь эхийн сүү. Сүү гэхээр шингэний дотор байдаг эрдэс витамин төсөөсөлөгддөг гэтэл үүний дотор үрээ гэсэн эхийн сэтгэл, хайр байгаа. Монголчууд энэ зүйлсийг мэддэг мэдэрдэг учраас эхийн болон амьтны сүүг дээдэлж хүлээж авдаг. Яагаад гэвэл энэ дотор хайрын мэдээлэл байгаа. Сүүг хөхөж өссөн хүүхдийн сэтгэл нь тавтай, ухаан нь хурц, сэтгэлийн хямралаа давах чадамж сайтай. Үрдээ ямар хайр, хоол унд, биеийн тогтцыг бий болгоно тэр хүн чинь эргээд санаа амар хийх чадамж өндөртэй хүн болно.
Хоолны дэглэм, мацаг барих нь зөв үү? Зөв бол хэрхэн барих ёстой вэ?
Мацаг барих зохимжтой улирал нь хавар. Хаврын сүүлийн сардаа мацаг барьж байж зуны суурь тавьж өгч байгаа юм.
Аль болох уламжлалт суурьтай мацаг барих зарчим нь зөв. Мацаг барьснаар биеийн жингийн илүүдэл хорыг тайлна. Жин буруулж, аарцаг нурууны гажиг засна.
Танд хэлж амжаагүй хэлэхийг хүсэж буй зүйл байна уу?
Үлгэрлэж өөрийгөө засангаа үрдээ зааж зөвлөөчээ. Өөрийн өнцгөөс хэлэх зүйл, хүүхдүүддээ сайн анхаарал тавимаар байна. Урьдчилан сэргийлэх үзлэгтээ жил болгон үзүүлээд. Өвчин илэрвэл, бага дээр нь арга хэмжээ авах.
Монголчууд хөндийн эрхтний хавдар их тусаж байна. Тийм учраас хүний биед зовиур хожуу илэрдэг юмаа. 2 жил тутам ходоод дурандуулах, цээжний зураг жилд 1 удаа авхуулах нь зүйтэй. Өөрийгөө эрсдэлээс хамгаалаарай.
Ярилцлагынхаа төгсгөлд үзэгчдэдээ хандаж хэлэх үг?
Цэвэр ус, цэнгэг агаар, эрүүл хөрс дараа үедээ өвлүүлж үлдээх талаар бодох зүйл байгаа шүү. Бүгдээрээ биеэ сайхан хамгаалаарай. Юу санасан есөн цагаан хүсэл нь тэгш дүүрэн байхын ерөөл тавья.
Voyage "Тэнцвэртэй өөрийгөө хайрлая"
Ярилцлагыг Voyage Mongolia хуудаснаас сонсоорой.
Шинэ мэдээ
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдэд
Видео мэдээ
Мэдээ
Видео мэдээ
Видео мэдээ