Мэдээ мэдээлэл

Voyage “Drink & Win” зуны урамшуулалт хөтөлбөр эхэллээ

Эм Жи Эл Акуа ХК-иас энэ зуны урамшуулалт хөтөлбөрөө зарлаж байна. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягаа Voyage цэвэр ус, шүлтлэг ус ууж дэмжихийн хажуугаар 1,000,000₮, ухаалаг телевиз, ухаалаг утас, унадаг дугуй гэх мэт сонирхолтой бэлгийн эзэн болох боломжтой “Drink & Win” урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ.

Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?

Та Voyage брэндийн аль ч төрлийн савлагаатай цэвэр ус, шүлтлэг уснаас 10,000 төгрөг ба түүнээс дээш худалдан авалт хийгээд баримтыг хөтөлбөр зарласан Фейсбүүк постын коммент хэсэгт оруулаад, Voyage Mongolia хуудсанд Lik & Follow дарж тухайн постыг Share хийн урамшуулалт хөтөлбөрт оролцох эрхтэй болно. 

Хөтөлбөрийн журам: 

  • Voyage брэндийн аль ч төрлийн савлагаатай цэвэр ус, шүлтлэг уснаас 10,000 төгрөг ба түүнээс дээш худалдан авалт хийх.
  • Хэрэглэгч худалдан авалтын баримтаа и-баримтдаа бүртгүүлсэн байх.
  • Эм Жи Эл Акуа ХК-ийн азтан болсон хэрэглэгч и-баримтаа үзүүлж бэлгээ авна.
  • Худалдан авалтын баримтын хугацаа хөтөлбөр эхэлснээс хойших хугацаанд байна.
  • Хэрэглэгч 1 баримтаа зөвхөн 1 удаа оруулна. Давтаж оруулсан тохиолдолд урамшуулалт хөтөлбөрт оролцох эрх хаагдана.
  • Өмнөх үе шатанд оролцож байсан баримтаа оруулахгүй. Оруулсан тохиолдолд урамшуулалт хөтөлбөрт оролцох эрх хаагдана.
  • И-баримт-ийн огноо код болон үнийн дүн нь ижил баримт оруулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн урамшуулалт хөтөлбөрт оролцох эрх хаагдана.
  • Баримтын огноо урамшуулалт хөтөлбөр зарласан хугацааны дотор байх ёстой.
  • Коммент хэсэгт оруулсан баримтын зураг нь сайн чанартай байх ёстой.
  • Хэрэглэгч хэдэн ч удаа хөтөлбөрт оролцох боломжтой.
  • Хөтөлбөрийн туршид нийт 11 азтан тодруулан 2025.06.16, 2025.06.30 болон 2025.07.10-ны өдрүүдэд woobox.com ашиглан санамсаргүй түүврийн аргаар тодруулах бөгөөд Voyage Mongolia Фэйсбүүк хуудсаар LIVE-р шууд дамжуулна. 

Бэлэг:

  • Унадаг дугуй – 2 ширхэг
  • Ухаалаг телевиз – 2 ширхэг
  • Ухаалаг утас – 1 ширхэг 
  • 1.000.000₮ – 4 ширхэг
  • Voyage бүтээгдэхүүний нэг жилийн эрх – 2 ширхэг

Азтаны мэдээлэл: 

Азтануудыг тодруулахдаа 2025.06.16, 2025.06.30 болон 2025.07.10-ны өдрүүдэд woobox.com ашиглан санамсаргүй түүврийн аргаар тодруулах бөгөөд Voyage Mongolia Фэйсбүүх хуудсаар LIVE-р шууд дамжуулна. 

Азтан болсон хэрэглэгчийн фейсбүүк хаяг руу холбогдож мэдээлэл өгнө. Азтан болсон хэрэглэгчдийн нэр болон авах бэлэг болон зарим тохиолдолд хэрэглэгчийн сэтгэгдлийг нээлттэй мэдээлнэ. 

Хэрэглэгч дээрх мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг хүсэхгүй тохиолдолд marketing@mglaqua.mn мэйл хаягт мэдэгдэнэ.  

Азтан тодруулах:

Хөтөлбөрийн туршид нийт 11 азтан тодруулна. 2025.06.16, 2025.06.30 болон 2025.07.10-ны өдрүүдэд woobox.com ашиглан санамсаргүй түүврийн аргаар тодруулах бөгөөд Voyage Mongolia Фэйсбүүх хуудсаар LIVE-р шууд дамжуулна.

2025.06.16-нд

  • Ухаалаг утас – 1 ширхэг
  • 1,000,000 төгрөг – 1 ширхэг
  • Ухаалаг телевиз – 1 ширхэг

2025.06.30-нд

  • Унадаг дугуй – 1 ширхэг
  • Ухаалаг телевиз – 1 ширхэг
  • 1,000,000 төгрөг – 1 ширхэг
  • Voyage бүтээгдэхүүний нэг жилийн эрх – 1 ширхэг

2025.07.10-нд

  • Voyage бүтээгдэхүүний нэг жилийн эрх – 1 ширхэг
  • Унадаг дугуй – 1 ширхэг
  • 1,000,000 төгрөг – 2 ширхэг

Бэлэг олгох ба түүнтэй холбоотой нөхцөл:

  • Хэрэглэгч ухаалаг телевиз, ухаалаг утас, унадаг дугуй, 1.000.000 төгрөг, Voyage бүтээгдэхүүний нэг жилийн хэрэглээний эрхийн азтан болсон тохиолдолд урамшууллын бэлгээ Эм Жи Эл Акуа компаниас зарласан хугацаанд Эм Жи Эл Акуа компаниас гардаж авна.
  • Азтан болсон хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв байх ёстой. Бэлэг авахаар ирэх үедээ иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт болон постын коммент хэсэгт байршуулсан и-баримтаа Эм Жи Эл Акуа ХК-ийн ажилтанд өгч, хувийн Фейсбүүк профайлаа харуулж баталгаажуулна.
  • Азтан болсон хэрэглэгчдийн нэр болон авах бэлэг зарим тохиолдолд хэрэглэгчийн сэтгэгдлийг нээлттэй мэдээлнэ.
  • Өөрийн биеэр бэлгээ ирж авах боломжгүй тохиолдолд худалдан авалт хийсэн и-баримт, өөрийн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг төлөөлөх хүнээр явуулж болно. Ингэхдээ Voyage Mongolia Фэйсбүүк хуудас болон 77045555 утсаар холбогдож мэдэгдэнэ.
  • Хөтөлбөрийн хугацаанд бэлгээ ирж авч чадахгүй бол Эм Жи Эл Акуа компанийн 77045555 утсаар урьдчилж мэдэгдэнэ.

 

Шинэ мэдээ